Киргизэд эсгий гэрээс санаа авсан хөлбөмбөгийн цэнгэлдэх ирэх наймдугаар сард ашиглалтад орно
Киргизийн нийслэл Бишкек хотод баригдаж байгаа "Аззатык Арена" цэнгэлдэх хүрээлэн ирэх наймдугаар сард ашиглалтад орохоор болсныг албаныхан зарлав. 2024 оны гуравдугаар сараас хойш баригдаж байгаа тус цэнгэлдэх нь нийт 51,000 хүний суудалтай бөгөөд одоогоор Төв Азийн хамгийн том цэнгэлдэх болох юм.