ОХУ-д энэ оны гуравдугаар сард хууль бус цагаачлалтай тэмцэх зорилгоор хийсэн шалгалтын дүнд зургаан мянга орчим гадаад иргэнийг улсаас хөөн гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ мэдээллийг ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волк өөрийн Telegram сувгаар нийтэлжээ .