Галбын говийг дэлхийд шинээр таниулах “Ханбогд-Шар цав” геопарк нээгдлээ
Элсэн манхан, улаан шаргал хаднууд сүлэлдсэн Галбын говь бол цаг хугацаа зогсож, өнгөрсөн түүх өөрийн биеэр үзүүлэх мэт гайхамшигт нутаг. Нарны гэрэлд туяарах Ханбогдын боржин чулуун уулс нь тэртээ 300 сая жилийн өмнөх эх дэлхийн үүсэл, хувьслын нууцыг хэвлийдээ хадгалж, салхины исгэрээнд эртний гал