АНХААРУУЛГА: БНСУ-д бүртгэгдэж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг танхайрах төрлийн хэрэг эзэлж байна
Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд суугаа орныхоо хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх, мөн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна.