Уг бодлогын хүрээнд сургалтын хөтөлбөрт хүүхдийг бие, сэтгэл, оюуны тамиртай болгох шинэчлэлийг хийх аж. 

Цээжлүүлдэг биш хөгжүүлдэг хөтөлбөрийн шинэчлэлийг хийж, хүүхдийг шалгалтад биш амьдралд бэлддэг тогтолцоог бий болгоно гэв. ЕБС-д сурч буй нийт сурагчдын 3% нь л олимпиадад бэлтгэгдэж байна. Үлдсэн 97% нь хоцрогдолтой байгаа тул массын боловсролын чанарыг дээшлүүлэх аж. 

Тухайлбал дунд ангид сурсан хүүхдийн 50% нь уншаад ойлгох, математикийн хоцрогдолтой байна.