Филиппинээс англи хэлний 200 багш ажиллуулахад нийт ₮8.2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нийслэлээс ₮3.9 тэрбумыг улсын төсвөөс ₮4.3 тэрбумаар санхүүжүүлж, нэг багшийг жилийн 21.6 сая төгрөг буюу сарын ₮1.8 сая орчмоор цалинжуулахаар тооцоолсон байна.
Хуралдааны үеэр санхүүжилтийн тухай НЗД-ын Тамгын Газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга "Одоогоор нийслэлийн төсөвт гадаад багш нарын 3.9 тэрбум төгрөг тусгагдаагүй. Тогтоолын төслийг батлагдсаны дараа нийслэлийн төсөвт тодотгол оруулах юм.
Гадаад багш нарын Монгол Улсад ирэх зардал, амьжиргааны зардал, эрүүл мэндийн үзлэг, даатгал байрны түрээс, урсгал зардал, онгоцны билет зэрэг цалингаас бусад бүх зардал 3.9 тэрбум төгрөгт багтсан" гэв.
Цаашид англи хэлний багш нарыг мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулах, ерөнхий боловсролын сургуульд багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттайгаар гадаад багшийн тоог жилд 50-аар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх