"Хамгийн гол нь зарим аппликэйшн ажилласан жил, Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ)-ийн төлөлт харгалзахгүйгээр хүүхдүүдэд шууд зээл гаргаж өгч байна. Энэ бүх өр зээлийг эргээд эцэг, эхчүүд дарж барагдуулж байгаа" гэдгийг тэрбээр хэлж, аппликэйшний замбараагүй зээл олголтыг шүүмжилж байлаа.
Ташрамд дурдахад, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 575 Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ) байна. Аппликэйшн болон ББСБ-уудаас олгосон нийт зээлийн хэмжээ 7.2 их наяд төгрөгт хүрчээ.
Өөрөөр хэлбэл хүн амын дийлэнх хувь нь зээл авах хандлагатайг дээр дурдсан Санхүүгийн Зохицуулах Хорооны мэдээллээс харж болохоор.
Тэгвэл хүүхдүүд аппликэйшний зээл авч, эцэг эхийгээ өрийн дарамтад оруулж байгаа асуудлын талаар тодруулснаа хүргэж байна.
Эцэг, эхийн төлөөлөл өөрт тулгарсан асуудлыг ярихдаа "Манай хүүхэд нэгдүгээр сарын 25-нд 18 нас хүрснээсээ хойш хэд хэдэн удаа аппликэйшний зээл авсан байсан.
Зарим ББСБ-уудын зээлийн аппликэйшн хувь хүнээс ямар ч нотолгоо, ажлын туршлага, НДШ шаардахгүйгээр зөвхөн ашгаа бодож хүүхдүүдэд зээл олгож байна.
Нэр бүхий гурван зээлийн аппликэйшнээс мөнгө авсан. Тэрийг нь дарахаар буцаад оноо нь нэмэгдэж зээл авах эрхтэй болоод байна. Над дээр бас давхар зээл авчихсан, найзаараа зээл авхуулсан байна л даа.
Зарим байгууллага руу нь холбогдоод "манай хүүхдийн нэр дээр дахиад зээл гарахааргүй болгоод өгөөч" гэсэн хүсэлт өгсөн. Тэд нар блок лист хийчихлээ дахиад гарахгүй гэж хэлсэн.
Гэтэл М... нэртэй ББСБ-д хүсэлт тавьсан чинь "18 нас хүрсэн л бол зээл авах эрхтэй. Манай дүрэм журам ийм тийм" гээд хүсэлтийг минь хүлээж аваагүй. Манай хүүхдийн зээлийн эрхийг хааж өгөөгүй.
Тэр аппликэйшн хамгийн анх 400 мянган төгрөг авах эрх үүсчихдэг юм байна. Тэр газраас авсан зээлээ өөр нэг аппликэйшнээс зээл авч хаахаар М... аппликэйшний эрх 800 мянга болоод нэмэгдчихсэн байна. Хүүхдийнхээ өрийг хаасан чинь дахиад зээл авах мөнгөн дүнгийн хэмжээ нь нэмэгдчихсэн.
14-хөн хоногийн дотор дахиад 960 мянган төгрөгийн зээл авчихжээ.Би тэр аппликэйшний зээлийн албанд хүсэлт тавиад байхад хүртэл миний хүсэлтийг харгалзаад үзчихгүй юм.
Ажил хийдэггүй 18 настай хүүхдэд сая төгрөгийн зээлийг ямар ч барьцаа нотолгоогүй өгчхөж байна л даа.
Хүүхдийнхээ өр зээлийг эцэг, эх нь л төлж байна. Хүүхдээ хар данстай болгож, зээлийн хүүнд бариулчихгүйг л бодож байгаа шүү дээ. Гадаад руу сургууль соёлд явна гэж байгаа хүүхэд.
Одоогоор мэдэгдэж байгаа гурван аппликэйшн бий.
Энэ олон аппликэйшний зээлд хяналт тавьж өгмөөр байна. Буцаагаад төлөх санхүүгийн чадалтай хүндээ л зээл олгомоор байна.
ББСБ-ууд зөвхөн өөрсдийн ашиг орлогыг бодож байна. Хүүхдүүд нэгнээсээ “НДШ шаардахгүй зээл гаргаж байгаа ямар аппликэйшн байна” гэж хүртэл асууж байна шүү дээ. Нэг аппликэйшний зээлийг нөгөө аппликэйшний зээлээр дараад л явдаг. Хүүхдүүдийг өрийн сүлжээнд оруулж байна. Энэ бүхний хариуцлагыг буцаад эцэг, эхчүүд л үүрнэ.
Би хүүхдийнхээ бүх зээлийн баримтыг хэвлээд одоо Санхүүгийн Зохицуулах Хороонд өргөдөл, хүсэлт өгье гэж бодоод байгаа. Сургуулиас нь хүртэл 10 жилийн сурагч гэдэг бичгийг нь хавсруулахаар өгнө.
Өнөөдрийн байдлаар 5,000,000 гаруй төгрөгийн зээлийг хаасан. Өөр хүүхдээр авхуулсныг нь хүртэл хааж байгаа юм л даа. Уг нь манай хүүхдэд мөнгө төгрөг шаардлагатай биш. Bet тавьдаг юм билээ. Хүүхдээ сэтгэл зүйчтэй уулзуулъя гэж бодож байна. Яг тэр боломжийг л аппликэйшний зээл олгож өгөөд байна" гэлээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх