Мэдээллийн үеэр

“МАН-ын дотоод хагарал нь хотын даргыг чөлөөлсөн асуудлаар илэрч байна. Энэ асуудалтай холбоотой ямар нэгэн шийдвэрийг бүлгээс гаргасан уу”

гэдэг сэтгүүлчдийн асуултад тус бүлгийн дарга Ж.Батжаргал хариулт өгөв.

Тэрбээр

“Орон нутгийн удирдлагуудын асуудал УИХ дахь МАН-ын бүлгийн асуудал биш. Ерөнхий сайд, МАН-ын даргын бүлэгт өгсөн цаг үеийн асуудал дотор өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн удирдлагын асуудал яригдсан. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал. Үүнийг намын хагарал, талцал гэдэг зүйлтэй холбох боломжгүй. Үүнийг шууд хэлье”

гэсэн юм.