2026 оны тавдугаар сарын 23-нд "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт болно.

Мөн энэ өдөр автомашингүй өдөр тул нийслэлд тодорхой бүсчлэлд 06:00-18:00 цагийн хооронд зам хаана. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрут өөрчлөгдөнө гэдгийг Нийтийн Тээврийн Бодлогын Газар(НТБГ)-аас мэдээллээ. 

НТБГ-ын ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа "Энхтайваны өргөн чөлөө, нарны замын хөдөлгөөн хаагдаж байгаа тул дийлэнх хөдөлгөөн их тойруугаар явна. Хойноос орж буй хөдөлгөөн Сансрын тойргоос буцаж эргэх бол урдаас ирэх хөдөлгөөн 120 мянгатаас буцаж эргэнэ. 

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авто замын хөдөлгөөн 18:00 цагт нээгдсэнээр нийтийн тээврийн хэрэгслүүд үндсэн маршрутаараа явна. Хаагдаж байгаа гудамж замуудаар маршрутынх нь дийлэнх явдаг нийтийн тээврийн таван чиглэл бүрэн зогсоно.

Энэ өдөр 

  • Ч:63
  • Ч:71
  • Ч:71А
  • Ч:84
  • Ч:78 үйлчилгээнд явахгүй.

Хаагдаж байгаа гудамж, замтай холбоотойгоор бусад тээврийн хэрэгсэл явах замуудын ачаалал нэмэгдэх тул иргэд та бүхэн цаг хугацаагаа төлөвлөж зорчихыг хүсье" гэлээ.