Тиймээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг НОБГ-аас өгч байна.

  • Гэр, болон малын хашаа хороог түймрээс хамгаалах шороон зурвастай болгох,
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,
  • Автомашин, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох
  • Түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлтгэх,
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • Айл өрхүүд хог, шар өвсийг ил задгай шатаахгүй байх
  • Шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангах.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймрийн 2, шар өвсний гал түймрийн 106 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.