- TINO Super App запущен в Монголии как all-in-one суперприложение.
- Приложение поддерживает международные карты для туристов.
- Заключено стратегическое партнерство с GrabMaps для картографических сервисов.
- Приложение позволяет вызывать такси в 57 странах и оплачивать в монгольских тугриках.
- Включает более 15 сервисов: такси, платежи, доставка, билеты, eSIM и др.
TINO Super App нь Монголд зочилж буй жуулчид, аялагчдад зориулсан гадаад картын холболтыг нэвтрүүлснээр олон улсын түвшний дижитал шийдэл болж байна. Ингэснээр гадаад хэрэглэгчид такси үйлчилгээ, city map, eSIM, тикет болон бусад хэрэгцээт үйлчилгээг нэг аппликейшн ашиглан хялбар, хурдан авах боломжтой болж байна.
Мөн TINO Super App нь Зүүн Өмнөд Азийн тэргүүлэгч GrabMaps платформтой стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж, олон улсын түвшний зураглал, байршлын технологийг Монголд нэвтрүүлж байна. Үүний үр дүнд хэрэглэгчид Улаанбаатар хотын илүү нарийвчлалтай, шинэчлэгдсэн газрын зураг ашиглах боломжтой болж байгаа юм.
Үүнээс гадна дэлхийн 57 улсад тухайн улсын такси үйлчилгээг эх хэлээрээ дуудаж, төлбөрөө Монгол төгрөгөөр хийх боломжийг бүрдүүлж байгаа нь TINO Super App-ийн олон улсын хөгжлийн шинэ үеийг тодорхойлж байна.
Супер аппликейшны үйлчилгээнүүд:
- TINO Go – Дотоод болон олон улсын такси үйлчилгээ / Дуудлагын жолооч /
- TINO Pay – Ухаалаг төлбөр тооцоо / Зогсоолын төлбөр, Утасны төлбөр, Байр орон сууц хэрэглээний төлбөр, Интернетийн төлбөр, Дата нэгж /
- TINO Grocery – Өдөр тутмын хэрэглээний барааны хүргэлт
- TINO Delivery – Шуурхай хүргэлтийн үйлчилгээ
- TINO Trip – Аялал, Тикет, eSIM болон аяллын үйлчилгээ
- TINO Ticket – Тоглолт, Үзвэр үйлчилгээний тасалбар
- TINO Charge – Түрээсийн power bank үйлчилгээ
- TINO Store – Ухаалаг дижитал хөргүүр
- TINO Invest – Санхүүгийн хөрөнгө оруулалт
- TINO Maps – Улаанбаатар хотын 2026 оны шинэчилсэн газрын зураг
- TINO Activity – Night life, food, event болон lifestyle үйлчилгээнүүд
- TINO AI – Хиймэл оюунд суурилсан туслах үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчид нэг аппликейшнээр авах боломжтой болж байна.
TINO Super App-ийн албан ёсны нээлт нь Монголын технологи, дижитал үйлчилгээний салбарын хөгжилд шинэ үеийг эхлүүлж, хэрэглэгчдэд өдөр тутмын бүх хэрэгцээгээ нэг платформоор саадгүй шийдвэрлэх “НЭГ АПП – БҮХ ХЭРЭГЦЭЭ” хэрэглээний шинэ стандартыг бий болгож байна.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх