- Бурхан багшийн Их дүйчин өдөр 31 мая 2025 года отмечается в Монголии
- Праздник установлен НҮБ-ын Ерөнхий Ассамблей в 1999 году как день мира
- В 2019 году УИХ объявил этот день всеобщим праздником и выходным
- Мероприятия включают молебны, шествия и поклонение реликвиям
- Гандантэгчэнлин хийд организует празднование с участием лам и верующих
Энэ үеэр "1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ өдрийг даян дэлхийд энх тайвныг түгээн дэлгэрүүлэх өдөр хэмээн тогтсон байдаг. Улмаар 2000 оны хоёрдугаар сард энх тайван, эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзлийг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэх өдрийг албан ёсоор баталгаажуулсан.
Монголчууд бид эрт дээр үеэс энэхүү өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж буян хурааж, ном үйлдэж ирсэн. 2019 онд бурхан багшийн Их дүйчин өдрийг УИХ-ын чуулганаар бүх нийтийн баяр амралтын өдөр болгож хуульчилсан.
Энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэхийн тулд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, мөн бусад сүм хийд, бурхны шашинтны төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж эхэлсэн" хэмээн Гандантэгчэнлин хийдийн лам нарын төлөөлөл танилцууллаа.
Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл "Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван өдөр гурвуулаа зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Ийм учраас энэ өдрийг бурхан багшийн их Дүйчин өдөр хэмээн нэрлэсэн байгаа.
Энэ өдрийн хөтөлбөрийг товч танилцуулбал:
- Тавдугаар 31-ний өглөө 04:00 цагаас бурхан багшийн Дүйчин өдрийн үйл ажиллагаа эхэлнэ.
- 07:00 цагаас Гандантэгчэнлин хийдийн гандан дуганд бурхан багшийн төвийн чого хурна.
- 09:30 цагт бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг залах үйл ажиллагаа болж, их Дүйчин өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- 14:00 цагаас Сүхбаатарын талбайд олон үйл ажиллагааг төлөвлөж бэлдсэн байна.
- Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 31-нд хүрэлцэн ирж оройн 20:30 цагт гэрэлт жагсаалд оролцож болно.
2025 оноос эхлэн сүсэгтэн олон шөнөөр гэрэлт жагсаал зохион байгуулдаг болсон. Энэ жил ч тэрхүү гэрэлт жагсаалаа хийхээр төлөвлөж байна. Гандантэгчэнлин хийдийн лам хувраг, сүсэгтэн олны төлөөлөл жагсахаар болж байгаа.
Өөрт болон бусдад бие, хэл, сэтгэл гурваар хорлол үйлдэхгүй байхыг буян үйлдэх хэмээнэ. Өөрийнхөө сэтгэлийг номхотгох хэрэгтэй гэж бурхан багш айлдсан байдаг" гэв.
Үргэлжлүүлэн Гандантэгчэнлин хийдийн лам Ч.Ганхуяг "Бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг Гандантэгчэнлин хийдэд тавдугаар сарын 30-ны өдөр зална.
Ийнхүү тавдугаар сарын 30-ны өдөр хоёр шавийн рэнсрэлийг залсны дараа 31-ний өдрөөс нийт сүсэгтэн олноо бурхан багшийн хоёр шавийн рэнсрэлд мөргүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх юм.
Монголчууд зуны тэргүүн сарыг их буян сар хэмээн бэлгэддэг. Энэ саруудад буян үйлдвэл олон түмээр арвижих боломжтой хэмээн үздэг. Сүсэгтэн олон та бүхэн бурхан багшийн хоёр шавийн рэнсрэлд тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 9-ний хооронд ирж мөргөх боломжтой" хэмээв.
Мөн "Монголчууд бид янз янзын баяр тэмдэглэж байгаа. Эдгээр баярын дотор ёс суртахуунтай байх, бусдыг хайрлах, бусдад зөөлөн хандах гэж тэмдэглэдэг баяр цөөхөн. Тэгвэл бурхан багшийн Дүйчин өдөр энэрэнгүй сэтгэлтэй байх, бусдад эвтэй найртай хандах энэ бүхэнд анхаарал хандуулдаг учир чухал баяр.
Дэлхий дээр 500 сая гаруй хүн бурхны шашныг шүтэж байна. Хамгийн гол нь дүйчин өдрийн утга учрыг ойлгож тэмдэглэх нь их чухал.
Энэ өдрийн утга учир нь бид дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах, сэтгэлээ ажиглахад оршино. Ердийн үед бидний сэтгэл таагүй олон бодолд автдаг. Хэн нэгэн хүний талаар таагүй буруу бодол амархан төрж л байдаг. Гэвч тэдгээр бодлыг зоргоор нь зөнгөөр нь орхидог. Харин бурхан багшийн Дүйчин өдрөөр бид өөрсдийн дотоод сэтгэл дээрээ анхаарал хандуулдаг билээ" гэдгийг тэд хэлж байлаа.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх