- Франция стала первой страной ЕС, компенсирующей стоимость препаратов против ожирения.
- Компенсация начнется с середины июня 2025 года.
- Пациенты с ИМТ≥35 и сопутствующими заболеваниями или ИМТ≥40 без них получат возмещение 65-100% стоимости.
- Ежегодные затраты на программу составят около 100 млн евро.
- Препараты Wegovy и Mounjaro включены в программу.
Европын Холбооны гишүүн орнуудаас ийм алхам хийсэн анхны улс Франц болж байна.
Novo Nordisk компанийн Wegovy, Eli Lilly компанийн Mounjaro зэрэг эмүүдийн эрэлт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, хүн амынхаа таргалалттай тэмцэхийг эрмэлзэж буй улс орнуудын
удирдагчдын анхаарлыг татах болсон.
Шинэ хөтөлбөр нь бүрэн хэрэгжиж эхэлбэл жил бүр 100 сая еврог буцаан олголтод зарцуулахыг Рист мэдээлжээ.
Тэрбээр одоо Францын өвчтөнүүд илүүдэл жингээсээ салахын тулд ийм төрлийн эмүүдэд сард дунджаар 300 евро төлдөг гэх тоо баримтыг танилцуулсан байна. Гэхдээ хэчнээн өвчтөн байгааг дурдаагүй юм.
“Зорилтот хүн амын бүлгийн тоо ойролцоогоор нэг сая. Гэсэн хэдий ч энэ нь хүн бүр ийм эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг биш. Энэ нь хувь хүн бүрийн онцлог, эмийн жороос хамаарна” гэж TF1 сувгаар Рист ярьжээ.
Нөхөн олговорт хамрагдах шалгуур нь ядаж нэг хавсарсан өвчтэй, биеийн жингийн индекс 35 ба түүнээс дээш өвчтөн, эсвэл ямар нэг хавсарсан өвчингүй ч биеийн жингийн индекс 40-өөс давсан өвчтөн байх гэнэ.
Ийм шалгуур хангасан өвчтөнүүд Wegovy, Mounjaro эм худалдаж авсан үнийн дүнгийнхээ 65-100 хувийг эрүүл мэндийн даатгалын системээр дамжуулан буцааж авах ажээ.
Таргалалтын эсрэг эдгээр шинэ эмүүдийн тарих хувилбарыг Франц улс 2024 оноос эхлэн эмчийн жороор олгодог болсон юм.
Novo Nordisk, Eli Lilly компаниуд таргалалтын эсрэг эмийнхээ уух хувилбарыг АНУ-ын зах зээлд гаргаад байгаа. Европын Эмийн Агентлаг өнгөрсөн долоо хоногт Novo Nordisk компанийн Wegovy эмийн уух хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрөх зөвлөмж гаргасан байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх