- Выявлены две группы из 14 граждан, организующих незаконные лотереи
- Проверены 30 лиц, из них 19 имели лицензию, 11 не имели
- Победителям не выдавались призы (автомобили, квартиры), победители назначались заранее
- За последний год в лотереях участвовали 1,1 млн граждан
- Расследование продолжается
"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг хоёр бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.
Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар нь Сангийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газартай хамтран цахим орчинд “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлтэй 19, сангийн яамнаас олгодог тусгай зөвшөөрөлгүйгээр цахим орчинд сугалаа зохион байгуулж байсан 11 нийт 30 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан байна.
Шалгалтын явцад сугалааны хонжворт шалгарсан азтаны автомашин, орон сууц зэрэг хонжворыг өгдөггүй, урьдаас төлөвлөсөн хүнийг сугалааны азтанаар шалгаруулж, зохиомол нөхцөл байдлыг бий болгон иргэдийг хохироосон. Улмаар фэйсбүүк орчинд хоёр төрлийн пэйж хуудас ажиллуулдаг хоёр бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Манай улсад сүүлийн нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.1 сая иргэн хонжворт сугалаанд оролцсон байна. Мөрдөн шалгах албанаас зохион байгуулж буй төлөвлөгөөт хяналт, шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх