- Бренд 'Топ Донж' вручил годовую стипендию трем студентам специальности 'Управление бизнесом' в вузе 'Зохиомж'.
- Стипендия направлена на поддержку инициативных студентов и подготовку квалифицированных кадров.
- Это уже третье вручение стипендии от бренда 'Топ Донж'.
“Топ Донж” брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд залуусын боловсрол, хөгжлийг дэмжих зорилгоор “Зохиомж” дээд сургуулийн Бизнесийн удирдлагын мэргэжлийн 3 оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа.
Энэхүү тэтгэлэг нь суралцах хүсэл эрмэлзэлтэй, идэвх санаачилгатай оюутнуудыг дэмжихээс гадна ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
“Топ Донж” брэнд цаашид боловсрол, хөгжил, залуусын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсээр байх болно. Ташрамд дурдахад Топ донж брэнд энэхүү оюутны тэтгэлгийг 3 дахь удаагаа гардуулж байна.
Ирээдүйд хөрөнгө оруулж, боловсролыг дэмжицгээе!
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх