- Постоянный комитет парламента Монголии отклонил законопроект о выходных с 10 по 19 июля.
- Законопроект предусматривал присвоение спортивных званий победителям национального фестиваля 2021 года.
- Законопроект был внесен депутатом О.Амгаланбаатаром и 41 депутатом.
- Голосование: 18 членов комитета, 72% против рассмотрения.
- Отклоненное предложение будет представлено на пленарном заседании парламента.
Тус хуулийн төсөлд "2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох.” гэсэн заалт оруулжээ. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдаан Хүй долоон худагт болж, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж байлаа.
Мөн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал бүх нийтээр амарна гэсэн заалтыг хуулийн төсөл санаачлагч бичжээ.
Хуулийн төсөлд дурдсанаар гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгохоор хуулийн төсөл санаачилжээ. Мөн тус бөхийн цолыг Элчин сайд нар өгөх юм байна.
Түүнчлэн Үндэсний их баяр наадмын үеэр ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулах ёстой хэмээн хуулийн төсөл санаачлагч үзжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Наадмын үеэр 10 хоног амрах заалт оруулж өгсөн. Бидний хувьд цагаан сар, Үндэсний их баяр наадам гэсэн хоёр баяраар урт амрах нь зүйтэй.
Допингийн шинжилгээ өгсөн бөх, сурын харваачид хариу гартал батламж олгоод, хариу гарсан өдрөөс гурван өдрийн дотор улсын цол олгохоор тусгасан. Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа допингтой гэдэг асуудал үүсэхээр зарлиг буцаах гэсэн шаардлага гарч байна.
Мөн 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох заалт оруулсан. Монгол Улсын хувьд сүүлийн 100 жилийн хугацаанд их хэлмэгдүүлэлт, дайны үед Үндэсний их баяр наадмыг нэг ч удаа тасалж үзээгүй. Гэтэл 2021 онд цар тахлын үеэр тасалдсан. Тиймээс бөхчүүдийн төлөөлөлтэй уулзаад тэр наадмын цолыг нөхөж олгохыг дэмжиж байсан" гэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх