- Трамп назвал Нетаньяху 'безумным' в телефонном разговоре из-за угроз бомбардировки Бейрута, которая могла сорвать мирные переговоры с Ираном.
- Отношения между Трампом и Нетаньяху ухудшились после совместного начала войны против Ирана три месяца назад.
- Трамп стремится завершить ближневосточную войну до промежуточных выборов в Конгресс, чтобы сохранить контроль республиканцев.
- Внутри коалиции MAGA растет критика Трампа за участие в войне против Ирана по поручению Израиля.
- Нетаньяху сталкивается с критикой израильских националистов за отсрочку бомбардировки Бейрута, что может разрушить его коалиционное правительство.
Саяхан Трамп утсаар ярихдаа Нетаньяхуг “галзуу” гэж дуудсан байна.
Ливаны нийслэл Бейрут хотыг бөмбөгдөхөөр Израилийн тал заналхийлсэн нь Тегерантай энхийн гэрээ байгуулах хичээл зүтгэлд нь саад учруулж болзошгүй болсон тул бухимдсан Трамп ийм бүдүүлэг үг хэрэглэснийг Axios мэдээллийн сайт, ABC News суваг зэрэг эх сурвалжууд мэдээлжээ.
Ердөө зургаан сар хүрэхгүй хугацааны дараа АНУ-д Конгрессын завсрын сонгууль эхлэх гэж байгаа бөгөөд Трамп үүнээс өмнө Ойрх Дорнодын дайныг дуусгаж, эдийн засгаа сэргээхийг хичээж байгаа.
Ингэж чадахгүй бол Бүгд Найрамдахчууд Конгресс дахь хяналтаа алдах юм.
Үүнээс гадна MAGA (Make America Great Again) эвслийн дотор Израилийн даалгавраар Ираны эсрэг дайнд орсон хэмээн Трампыг шүүмжлэх явдал улам бүр нэмэгдэж байна.
Нөгөө талаас Бейрутийг бөмбөгдөх төлөвлөгөөгөө хойшлуулсан Нетаньяхуг бас Трампын өмнө бөхөлзсөн гэх шүүмж Израилийн үндсэрхэг үзэлтнүүдийн дунд гараад байгаа нь түүний эвслийн засгийн газрыг нурааж магадгүй болжээ.
“Чи бол галзуу новш. Хэрвээ би байгаагүй бол чи шоронд байх байсан. Би чиний бөгсийг аварч байна. Одоо бүгд чамайг үзэн ядаж байна. Үүнээс болоод бүгд Израилийг үзэн ядаж байна” гэж Даваа гарагт утсаар ярихдаа Нетаньяху руу Трамп хашхичсан тухай Axios албаны эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.
Харин Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийм яриа болсныг няцаажээ.
Цагаан ордны албан тушаалтнаас энэ талаар лавлахад Даваа гарагт Трампын сошиал хуудсандаа нийтэлсэн мэдэгдлийг эш татахаас илүү мэдээлэл өгөөгүй байна.
Уг мэдэгдэлдээ Трамп цэргээ Бейрутаас татаж, галаа зогсоохыг зөвшөөрсөн Израилийн эрх баригчдад талархал илэрхийлсэн байжээ.
Ливанд явуулахаар төлөвлөсөн Израилийн халдлагын улмаас Ираны тал АНУ-тай явуулж байсан яриа хэлэлцээгээ зогсоосон гэх мэдээлэл ирж байна.
Энэ нь Трампыг бухимдуулсан бололтой.
Израильд суух АНУ-ын элчин сайд асан Дэн Шапиро
“Нетаньяху болон АНУ-ын ерөнхийлөгч нарын хувийн харилцаа хурцдах нь шинэ зүйл биш. Үнэндээ тэр хамтран ажиллаж байсан АНУ-ын бүх ерөнхийлөгч нарыг ингэж бухимдуулж байсан өвөрмөц түүхтэй хүн”
гэж ярьжээ.
Бүгд Найрамдах намын гишүүд Израилийг удаан хугацаанд тууштай дэмжиж ирсэн түүхтэй. Гэхдээ Ираны дайн сунжрахын хэрээр тэдний хуваагдал гүнзгийрч байгаа.
Тухайлбал 18-49 насны Бүгд Найрамдахчуудын 57 хувь Израилийн талаар таагүй бодолтой явдаг нь Pew Research байгууллагын дөрөвдүгээр сард явуулсан судалгааны үр дүнгээс харагджээ.
Энэ нь өнгөрсөн оны 50 хувиас эрс өссөн үзүүлэлт юм.
Хэрвээ Ираны дайны улмаас ирэх завсрын сонгуулиар Конгрессын хяналт Ардчилсан Намд шилжвэл Трамп гурав дахь удаагаа импичменттэй тулгарч болзошгүй болоод байна.
Нөгөө талд Ливан, Иран, Газын зурваст зэрэг дайны фронт нээгээд буй Нетаньяху дотооддоо авлигын хэрэгт холбогдож, эрх мэдлээ алдах эрсдэл өндөр болсон.
“Нетаньяху эрх мэдлээ алдахгүйг хичээж байна. Үүнд маш их нөлөөтэй Трамп түүнийг аврах арга зам хайж байгаа. Тиймээс Трампын эсрэг Нетаньяху зогсож чадахгүй. Трамп дайныг дуусгахыг, Нетаньяху дайныг үргэлжлүүлэхийг хүсэж байна. Гол ялгаа энд байгаа юм” гэж International Crisis Group байгууллагын шинжээч Майрав Зонсхайн хэлжээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх