Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хойд Америкийн гурван том улс болох АНУ, Канад, Мексик улсуудад хамтран зохион байгуулагдах бөгөөд түүхэндээ анх удаа 48 баг оролцох гэж буйгаараа онцлог билээ.

Энэ нь өмнөх тэмцээнүүдээс илүү олон тоглолт, илүү их өрсөлдөөн үзэгчдийг хүлээж байгаа гэсэн үг. Тэрхүү цаг, мөч бүрийг Монголын хөлбөмбөгийн фанатуудад алдалгүй үзэх боломжийг Mobihome бидэнд олгож буй.

FIFA 2026 багц

Mobihome нь энэ жил Монгол дахь анхны албан ёсны, цор ганц дижитал эрх эзэмшигч болсноор үзэгчид хүссэн үедээ, хүссэн газраасаа, дуу дүрсний өндөр чанартай шууд дамжуулалтыг үзэхээс гадна үзэж амжаагүй тоглолтуудаа ухрааж үзэх боломжийг олгож байгаа юм.

Тодруулбал та зөвхөн VOO платформ болон Mobihome өрхийн үйлчилгээгээр хүссэн үедээ тэмцээнээ үзэхээс гадна нөхөж үзэх боломжтой. Ингэхдээ ердөө FIFA 2026 багцыг идэвхжүүлэхэд хангалттай.

FIFA 2026 багцад юу багтсан бэ?

Шууд дамжуулалт: Тоглолтуудыг албан ёсны эрхтэйгээр MNB, EDU, NTV, Nsports, Suld зэрэг сувгуудаар хүлээн авч үзэх боломжтой.

Онцлох агшин: Хэрвээ та бүтэн тоглолт үзэх завгүй байгаа бол тоглолтуудын хамгийн сонирхолтой мөчүүдийг багтаасан highlight бичлэгүүдийг үзэх боломжтой. Эдгээр онцлох агшны бичлэгүүдэд group stage, round of 32,16,8, semi final, final зэрэг бүх шатны тоглолтууд багтах болно.

Тоглолт нөхөж үзэх: Зөвхөн mobihome өрхийн үйлчилгээ болон VOO платформоор тоглолтуудаа нөхөж үзэх боломжтой мөн бүх тоглолтуудын бүтэн бичлэгийг нөхөж үзэх боломжтой

Тусгай контентууд: Зөвхөн хөлбөмбөгийн тоглолтоос гадна тус тэмцээний түүхтэй холбоотой FIFA contents цэс бий. Тухайлбал, дэлхийн аварга хүрэх замыг харуулсан Road to FIFA контент, мөн зохион байгуулагч хотуудын тухай өгүүлэх Stories from the cities гэх зэрэг сонирхолтой контентуудыг цогцоор нь үзэх боломжтой.

Яаж үзэх вэ?

Хэрэв та Mobihome өрхийн үйлчилгээний Premium болон Premium+ багцын хэрэглэгч бол FIFA 2026 багц танд үнэгүй дагалдана. Харин бусад хэрэглэгчдийн хувьд FIFA 2026 багцын үнэ 7900₮ байна, харин Моnрау-ээр төлбөрөө төлбөл 5900₮-өөр багцаа идэвхжүүлэх боломжтой ба Mobicom-ийн Нуреr болон Мymobi багцын хэрэглэгчид мөн адил 5900₮-өөр авах боломжтой юм.

Та амжиж багцаа идэвхжүүлээд, найз нөхөд, гэр бүлээрээ дэмждэг багийнхаа тоглолтыг албан ёсны эрхтэйгээр, хамгийн өндөр чанараар хүлээн авч үзээрэй!