- Супер концерт-2026 пройдет 20 июня в Центральном стадионе Монголии с участием Jessi, Jaypark и Lngshot.
- Организатор Ко Сонг Хүн живет в Монголии 20 лет и считает ее второй родиной.
- Цель концерта — популяризация Монголии в мире через приглашение мировых звезд.
- Ранее в Супер концертах участвовали Taeyang (Big Bang), Ailee и Rain.
- Организаторы планируют проводить концерт ежегодно и создать крупнейший международный фестиваль в Монголии.
Өмнөх жилүүдийн Супер концертын тайзнаа алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн Taeyang, хүчирхэг хоолойгоороо алдаршсан соло дуучин Ailee, Rain нар гарч байв. Харин энэ удаагийн Супер концертод реппер Jessi, Jaypark болон түүний хөгжүүлж буй Lngshot нар оролцож, зургаадугаар сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн хэмжээний халуухан шоу болох юм.
- Супер концертыг 2024 оноос хойш жил зохион байгуулж, Солонгосын томоохон одуудыг Монголд авч ирлээ. Энэхүү том шоуг яагаад санаачилсан талаар ярилцлагаа эхлүүлье.
- Би хөгжимд дуртай хүүхэд байсан. Багадаа аав ээжийгээ дагаад Монголд ирж байлаа. Аав ээж маань боловсролын салбарт ажиллаж, хүмүүст сайн зүйлийг түгээж буйг хараад нөлөөлөл авсан. Монгол Улс бол миний хоёр дахь эх орон, аав ээж маань ирээд 30 жил, би ирээд 20 жил болсон байна. Өсөж торнисон эх орныхоо төлөө юу хийж чадах вэ, хүмүүст хэрхэн яаж нөлөөлөх талаар удаан бодсоны эцэст багаасаа хөгжимд дуртай байсан болохоор дэлхийн алдартай одуудыг Монголд авч ирэх орон зай байгааг олж харсан.
Энэ бүхнээр дамжуулан Монголын зөвхөн Солонгос төдийгүй дэлхийн таниулахыг хүсэж байгаа болохоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Боловсрол, урлаг хоёр бол маш олон хүнд нөлөөлж чадах хүчтэй зэвсэг гэдэгт би итгэдэг.
- Цаашдаа хэдэн жил үргэлжлэх бол?
- Бид ирээдүйд “10 дахь удаагийн тоглолтоо амжилттай зохион байгууллаа” гэж хэлэхийг хүсэж байгаа. Цаашлаад Монгол улсад зохион байгуулагддаг олон улсын хэмжээний хамгийн том “Фестиваль” гэх брэнд бий болгохыг зорьж байна. Өнгөрсөн жилүүдийн тоглолтоос харахад үзэгчдийн сэтгэгдэл маш өндөр байсан. Иймд бид ирээдүйгээ илүү томоор, сайн сайхнаар харах ёстойгоо ойлгосон.
Солонгосын одууд Монголд ирээд дуулж байна гэдэг зөвхөн дотоодын төдийгүй гадаад үзэгчдийг татаад эхэлсэн. Гадаадын үзэгчид ирж манай тоглолтыг үзээд Монгол гэдэг ямар сайхан орон болох талаар тодорхой хэмжээнд эерэг сэтгэгдэлтэй буцна. Энэ дундаас монгол залуучууд ч гэсэн эх орноо хайрлах, яаж дэлхийн тавцанд гаргах хүсэл эрмэлзлийг төрүүлмээр байна.
"Дэлхийн хэмжээний одуудын хувьд Монголд ирнэ гэдэг нь жагсаалтынх нь 77-д байдаг байсан бол ирээдүйд дуудахад эергээр хүлээн авч, шууд ирдэг хэмжээнд хүргэх болно"
- Энэ удаагийн тоглолтод замналынхаа оргил үе дээр явж буй Jaypark, Jessi гэсэн одууд ирж байна. Энэ уран бүтээлчдийг яагаад сонгосон бэ. Яриа хэлэлцээр хэрхэн явагдсан талаар мэдээлэл өгч болох уу?
- Хип хоп хөгжмийн урсгал монгол залуучуудын сонирхлыг ихээхэн татдаг. Энэ тал дээр нь үндэслэн залуучуудын дунд судалгаа хийснээр тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн эмэгтэй репперүүдээс яах аргагүй Jessi, эрэгтэй репперүүдийн хувьд Jay Park болон түүний гаргаж ирж буй Lngshot хамтлагийг сонгосон.
Дэлхийн хэмжээний одуудыг урьж ирэхэд амаргүй байдаг. Ихэнх нь Монголд тоглолт хийх тохиромжтой газар байдаггүй гэх ойлголттой. Мөн уран бүтээлчдийн хувьд “Монголд анх удаа очиж тоглолт хийхэд миний дууг сонсох болов уу” гэх айдас бага зэрэг ажиглагддаг. Jay Park хувьд нэлээд олон шат дараатай хүсэлт тавьсны үндсэн дээр ирж байна. 2024 онд Rain-ийг урьж авчрах үедээ мөн санал тавихад хүлээж аваагүй. Тиймээс Jay Park-ийн дээд үеийн уран бүтээлчдийг урьж авчирснаар Монголд ийм тоглолт болдог, ах эгч нар очиж дууллаа гэдэг зүйлийг харсан. Мэдээж хэрэг энэхүү үйл явц амаргүй байсан ч бид амжилттай зөвшөөрүүлж чадсан.
Бидний урьж буй уран бүтээлчид мөнгө харж биш харин сэтгэл хөдлөлөөр хандаж, урам зоригоор хөдөлдөг хүмүүс. Тэдэнд “Монголд яагаад ирэх ёстой вэ” гэдгийг нь дахин дахин сайтар ойлгуулсны үндсэн дээр зөвшөөрсөн.
Олон улсад танигдсан дуучид зургаадугаар сард маш шахуу хуваарьтай байдаг. Энэ завгүй хуваарийн дунд Монголд тоглолтоо хийж байгаа нь бид тэр хэмжээнд хүртэл ойлгуулж, ятгаж чадсаны үр дүн юм.
- Jessi-д санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?
- Түүний хувьд өмнөх жилүүдэд завгүй гэх хариу өгч байсан бол энэ жил өөрөө санал тавьж Монголыг зорин ирж байгаа. Энэ бол цэвэр соёлын нөлөө юм. Хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөх нь нэг дор хийдэг ажил биш хэдий ч бид бага багаар нөлөөлж чадаж байна.
- Та бүхний хоёр жилийн хугацаанд хийсэн ажлын мөнгөөр үнэлэгдэхгүй үр дүн гэвэл та юуг дурдах вэ?
Монгол улс газар нутгийн хувьд өргөн уудам хэдий ч цөөн хүн амтай. Тэгэхээр “яаж дэлхийд танигдах вэ” гэх асуулт гарч ирнэ. Монголчууд Чингис хааны үед цэрэг зэвсгийн хүчээр дэлхийг эзэлсэн бол орчин цагт медиа болон соёлоор нөлөөлөн довтлох боломж бий. Ази гэхээр хамгийн түрүүнд Монгол улс санаанд ордог болгохын тулд "Super Concert 2026"-г зохион байгуулж байна.
Дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг дагаад бусад орны хүмүүс Монголыг зорин ирж байна. Жишээлбэл, хөрш орнууд болох ОХУ, Хятадын урьж чадахгүй байгаа уран бүтээлчид Монголд тоглолтоо хийж байгаатай холбоотойгоор аялал жуулчлалын компаниуд олон тооны тасалбар худалдан авч байна. Жуулчид тоглолт үзчихээд шууд явахгүй, Монголын хоол хүнстэй танилцах, соёл урлагийн үзвэр үйлчилгээ үзэж, худалдан авалт хийх боломж нээгдэж байгаа. Эдгээр нь Монголыг дэлхийн тавцанд гаргахад томоохон нөлөөтэй юм.
Бид нэг удаа тоглолт хийгээд наргиж наадаад дуусах бус тухайн тоглолтоор дамжуулан бусад салбарын бизнес өргөжин тэлж байх учиртай
- Орчинд үед дэлхийн тавцанд гарах боломжуудын нэг бол медиа салбар гэж ярилаа. Physical Asia шоу цацагдсаны дараа Монголд ирэх хүсэлтэй Солонгос жуулчдын тоо нэмэгдсэн нь ажиглагдаж байна уу?
- Тэр шоу бол зөвхөн Солонгос төдийгүй олон улсад маш том нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Медиа салбарын олон сувгаар дамжуулан Монголыг дэлхийн тавцанд гаргах боломжтой. Энэ бол монголчуудын хувьд шинэ үүрэг хариуцлага гэж хэлж болно. Мөн түрүүн хэлсэнчлэн урлаг, соёлоор дамжуулан бусад бизнесийн салбар ч хөгжиж эхэлнэ.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх