- Парламент Монголии одобрил срочное рассмотрение законопроекта о внесении изменений в Закон о социальном страховании.
- Законопроект предусматривает повышение пенсий для более 500 тысяч пенсионеров на 100-300 тысяч тугриков.
- Для 140 тысяч граждан, чьи пенсии рассчитывались из зарплаты в 1,4 млн тугриков до 2013 года, пенсии будут пересчитаны из расчета 2,4 млн тугриков.
- Предусмотрены стимулы для отсрочки выхода на пенсию: ежегодное увеличение на 4%.
- Законопроект включает снижение ставок взносов для работодателей и освобождение от взносов для стартапов на определенный период.
Тухайн хуулийн төслийг Ерөнхий сайд Н.Учрал яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад хүсэлт тавьсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх санал хураалтад 98 гишүүн оролцож, 52 нь дэмжсэнээр яаралтай горимоор хэлэлцэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Ерөнхий сайд Н.Учрал тус хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ "1999 оноос хойш нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлыг парламент, Засгийн газар хэлэлцэж ирсэн. Тухайлбал нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэн 2024 онд баталсан ч тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг нэг мөр цэгцлэх зорилгоор Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулсан.
Төслийг баталснаар тэтгэвэр авч байгаа 500 мянга гаруй ахмадад шимтгэл төлсөн хугацаанаас нь шалтгаалсан 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох, 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингаасаа тэтгэвэр тооцуулсан 140 мянган иргэдийг хамруулж, асуудлыг итгэлцүүрээр шийдэх зорилгоор 2.4 сая төгрөгийн цалингаас тэтгэврийг тооцож, зөрүүг арилгах бодлогын шинэчлэлийг хийнэ.
Нийгмийн даатгалын сангийн зарлагыг бууруулж, хамрах хүрээг өргөжүүлэн олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгох шударга тогтолцоо бий болгох зорилгын хүрээнд тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд дөрвөн хувийн нэмэгдлийг тооцох урамшууллын агуулгыг хуулийн төсөлд тусгасан.
Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлнө.
Сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлнэ.
Мөн анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно" гэв.
ВИДЕО:
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх