КОРОТКО
- Голомт банк объявил конкурс на отбор независимого члена Совета директоров.
- Требования к кандидатам: высшее образование в области банковского дела, финансов или экономики, опыт работы не менее 10 лет, из них 5 лет на руководящих должностях в банковско-финансовых организациях.
- Кандидат не должен быть аффилированным лицом банка, не иметь просроченных долгов, не быть судимым за экономические и другие тяжкие преступления.
- Преимуществом является опыт работы в советах директоров компаний с иностранными инвестициями.
- Необходимые документы: определение независимого члена Совета директоров и заявление кандидата по формам, утвержденным Монголбанком.
“Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”
-ыг үндэслэн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байж болно. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх;
- Банкны холбогдох этгээд биш, бизнесийн аливаа холбоогүй байх;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
- Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
- Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
- Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
- Банк, банкны нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;
- Банк, банкны нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаагүй байх;
- Банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
- Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;
- Төрийн үйлчилгээнээс бусад төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
- Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;
- Өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Олон улсын хөрөнгө оруулалттай компанид өмнө нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын Хавсралт №1, Хавсралт №2-оор батлагдсан а) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүний тодорхойлолт, болон б) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийн мэдүүлэг;
- Товч намтар (Ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх);
- Ажил байдлын тодорхойлолт;
- Өмнө нь ажиллаж байсан газраас ажил байдлын талаарх лавлагаа (Тавигдах шаардлагын 1-т заасныг нотлох ажил эрхэлдэг байгууллагаас тодорхойлолт авах);
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа;
- Шүүхийн лавлагаа (Шүүхийн төрөлжсөн архиваас авах)
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:
2026 оны 6-р сарын 29-ний өдрийн 12:00 цаг хүртэл shareholdersmeeting@golomtbank.com цахим шуудангаар хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргана.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
- Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.
- Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Сонгон шалгаруулалтын хорооноос холбогдоно.
- Шаардлага үүссэн тохиолдолд хууль журмын дагуу нэмэлт тодруулга авч, материал бүрдүүлэх боломжтой.
Дэлхийн жишиг Монголын банк
Эх сурвалж: ikon.mn
Материал обработан с использованием ИИ
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх