- MCS Group занял первое место в рейтинге TOP-100 предприятий, вносящих вклад в социально-экономическое развитие Монголии.
- 11 компаний группы признаны лучшими по показателям налогов, выручки, числа сотрудников, прибыли и активов.
- За последние пять лет компании группы перечислили 4,7 трлн тугриков налогов и сборов, из них 1,2 трлн в 2025 году.
- Группа обеспечивает работой 14 тыс. основных сотрудников и более 30 тыс. человек косвенно.
- В 2025 году компании группы совершили закупки на 4,8 трлн тугриков, из которых 3,5 трлн пришлось на отечественных поставщиков.
Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтад Энержи Ресурс, М-Си-Эс Кока-Кола, Юнител, Юнисервис Солюшн, Юнивишн, М-Си-Эс Проперти, М-Си-Эс Интернэйшнл, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисес, Интернэйшнл Медикал сентер, М банк, Тотал Дистрибюшин зэрэг М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр шалгарсан юм.
М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 4.7 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2025 онд 1.2 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Бид өөрийн болон бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтууд хийн тогтвортой ажлын байр шинээр бий болгож, 14 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажиллаж байгаа билээ.
М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Тухайлбал 2025 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 4.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 6,706 аж ахуйн нэгж болон 2,708 хувь хүнээс 3.5 их наяд төгрөгийн эх оронч худалдан авалтыг хийж, үндэсний бизнес эрхлэгчдээ дэмжсэн юм.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бид бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйлсдээ мөрдлөг болгон ажиллахыг зорьдог. Энэхүү бодлогынхоо хүрээнд бид нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчиндоо ээлтэй, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж, 2025 онд нийт 101 нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, сүүлийн гурван жилд нийт 106 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Ийнхүү бид өдөр бүр 3.3 тэрбум, сард 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 14 мянган ажилтандаа сард дунджаар 60 орчим тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 9,400 гаруй бизнес эрхлэгчээс сард дунджаар 292 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 30 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх