Мэдээлэл, харилцаа холбооны салбарын түүхийг бичилцэж ирсэн анхдагч оператор "СКАЙтел" ХХК нь 2004 оноос өнөөг хүртэл уг жагсаалтад тасралтгүй багтаж буй нь тэдний хэр тогтвортой, найдвартай, хүчирхэг вэ гэдгийг гэрчилж байна. Улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, хуримтлуулсан баялаг, салбартаа жишиг болсон ажлын байрууд, санхүүгийн өсөлт болон нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн томоохон төслүүдээрээ Монголын бизнесийн ертөнцөд жинхэнэ манлайллыг үзүүлсээр ирлээ. 

Монгол хүн бүрийн амьдралыг технологийн дэвшлээр гэрэлтүүлж, эх орныхоо маргаашийг түүчээлсэн ҮНДЭСНИЙ №1 ДАТА ОПЕРАТОР юм.