- Уровень воды в реках Дэлгэрмөрөн, Үүр, Хурх, Барх, Хэрлэн, Онон, Онги повысился на 5-40 см и превысил среднемноголетние значения по состоянию на 16 июня 2026 года.
- 17 июня ожидается повышение уровня воды в реке Сэлэнгэ, у Тосонцэнгэл сума и реке Эг у Хантай бага на 5-15 см.
- С 17 по 20 июня прогнозируются дожди с грозами в различных регионах Монголии.
- Из-за осадков возможен резкий подъем уровня воды и внезапные паводки в сухих руслах.
- Рекомендуется избегать ночевок вблизи рек и зон затопления, пользоваться только разрешенными мостами.
Маргааш буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Мөн
- 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.
Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх