- Правительство Монголии утвердило план восстановления 54 000 га земель, поврежденных горнодобывающей и другой деятельностью.
- План предусматривает восстановление к 2030 году.
- Создана совместная группа для контроля в аймаке Сэлэнгэ.
- Результаты проверки будут представлены вице-премьеру на этой неделе.
- Особое внимание уделяется аймакам с большим количеством выданных лицензий.
Энэ үеэр Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Уул уурхайн олборлолтоос үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх төлөвлөгөөг танилцуулж, хуралдааны тэмдэглэлээр батлууллаа.
Энэ асуудлаар зургаадугаар сарын 3-нд Ерөнхий сайдын албан даалгавар гарч, уул уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаанаас болж эвдэрсэн газар, хүний амь нас эрсдэх нөхцөл бүхий газруудыг нөхөн сэргээх, энэ талаарх хууль эрх зүйн чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх албан даалгавар байсан.
Өнөөдрийн байдлаар энэ албан даалгаврын хэрэгжилт үргэлжилж байна. Манай хоёр яам болон хариуцсан цагдаагийн байгууллагаас хамтарсан баг гаргаад хяналтын ажиллагааг Сэлэнгэ аймагт хийж байна.
Шалгалтын үр дүнг энэ долоо хоногт багтааж Шадар сайдад танилцуулна.
Цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг бас танилцуулахаар төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар 54,000 га талбайн газар нутаг уул уурхай, зам тээвэр, барилга, байгууламж, хууль бус ашигт малтмалын үйл ажиллагаанаас шалтгаалан эвдэрсэн гэсэн судалгаа гарсан байдаг.
Тиймээс уг газар нутгийг 2030 он гэхэд нөхөн сэргээхээр төлөвлөж байна. Мөн уул уурхайн лиценз олноор олгогдсон аймгуудад онцгой анхаарал хандуулна" гэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх