- Национальный праздник Монголии (Наадам) отмечается 10-15 июля.
- В 2025 году 11-12 июля выпадают на субботу и воскресенье.
- Предлагается перенести 16-17 июля (четверг-пятница) на следующую неделю для 10-дневного отдыха.
- Правительство в 2024 году приняло аналогичное решение о переносе 16-17 июля.
- Законопроект о переносе выходных был отозван, статус неясен.
Долоодугаар сарын 10-15-ны хороонд зургаан өдөр бүх нийтээрээ амардаг хуультай. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн долоодугаар сарын 11, 12-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Тэгвэл энэ жилийн долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг дараагийн долоо хоногт нь шилжүүлбэл долоодугаар сарын 10-19-ний хороонд бүх нийтээрээ амрах боломжтой болно.
Өнгөрсөн жил яг үүнтэй адил долоодугаар сарын 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байсан тул Засгийн газрын хуралдаанаар 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэж байлаа.
Бүх нийтээр амрах баярын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлэн амрах агуулгатай хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн барьж, иргэдэд хүлээлт үүсгэсэн. Гэвч буцаан татсанаар наадмын амралт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу долоодугаар сарын 10-15-нд байх уу, эсвэл Засгийн газрын тогтоолоор шийдэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Монгол түмэн Цагаан сар, Үндэсний их баяр наадмын үеэр орон нутагт зорчих нь эрс нэмэгддэг. Ингэхдээ ажил, амралтаа зохицуулах ёстой байдаг тул энэ талаарх шийдвэрээ эртхэн нэг талд нь гаргах шаардлагатай болж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх