Орон нутгийн замд энэ оны эхний таван сард гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд буруу хийсний улмаас зам тээврийн 53 осол, хэрэг бүртгэгдсэн нь жолооч нар уг үйлдлийг хийхдээ онцгой анхаарал, хариуцлагатай байх шаардлагатайг харуулж байна.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, эсрэг урсгалын зайг сайтар тооцоолж, аюулгүй эсэхийг нягтлах үүрэгтэй.

Гүйцэж түрүүлэхдээ анхаарах зүйлс:

  • Замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөх
  • Үзэгдэх орчин хангалттай эсэхийг шалгах
  • Эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн зайг зөв тооцоолох
  • Хурд хэтрүүлэхгүй байх
  • Аюулгүй зай баримтлах
  • Яарах биш, аюулгүй зорчих нь хамгийн зөв сонголт болдог.