Мөн 1,645 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 8,198 иргэний оршин суух зөвшөөрлийн олголт, 1,459 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 4,008 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэжээ. 

Дээрх тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад

  • виз олголт 35.8 хувиар,
  • оршин суух зөвшөөрөл олголт 61.3 хувиар,
  • оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 8.9 хувиар өссөн бол визийн зөвшөөрөл олголт 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 132 улсын 41,405 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Үүнээс

  • хөдөлмөр эрхлэх зорилгоор 24,997,
  • хөрөнгө оруулах зорилгоор 5,539,
  • суралцах зорилгоор 4,570,
  • гэр бүлийн шугамаар 3,031,
  • бусад зорилгоор 3,268 гадаадын иргэн оршин сууж байна.

Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тоо, виз болон зөвшөөрөл олголттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://opendata.gov.mn/data/2712253 үзэх боломжтойг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.