Энэ үеэр хувийн сургуулиудын ёс зүйн асуудал хөндөгдлөө.

Тодруулбал эцэг эхчүүд нь хүүхдийнхээ сургуулийн захиргаанд шаардлага тавихад сурагчаа хөөж байгаа талаар санал гомдлоо илэрхийлэв. Хувийн хэвшлийн сургуулиудад сургалтын чанар шаардлага тавихад сургуулиас гар гэдэг, тэрбайтугай хоолны талаар ч санал хэлэхэд сургуулиас хөөх асуудал яригддаг гэдгийг шүүмжилсэн юм.

Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан

"Өчигдөр нэгэн сургуулийн сурагчийн эцэг эх холбогдсон. Тухайн сургууль нь сурагчийг багшаа шүүмжилсэн шалтгаанаар цахимаар сур, төгсөх хүртлээ сургуулийн хашаагаар орж болохгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Ийм зүйл байж болохгүй. Сурагчийн эрх ашгийг зөрчиж буй энэ мэт үйлдэлд арга хэмжээ авах ёстой"

гэв.