Хүндэтгэлийн тоглолтод Соёл-Эрдэнэ, Өргөө, Хонх, Niciton, Шар айраг, Дэлхий, Nisvanis, The Lemons хамтлагууд оролцож, өөрсдийн шилдэг бүтээлүүдээсээ хүргэнэ.

Мөн ардын жүжигчин Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Х.Лхагвасүрэн, С.Бархас, С.Наран, Ж.Алтанцэцэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэн, гитарчин Өөжгий, дуучин Н.Наагий, Б.Наки, Б.Оюу, Б.Хонгор, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, үзэгч сонсогчдод ая дуугаа өргөн барина.

Тоглолтын үеэр “Цэнхэр залаа”, “Анхны хайрын дуу”, “Сансрын хөлөг”, “Хотын гэрэлт гудамж”, “Арван найман нас минь намайг бүү орхиоч”, “Тэмээн жингийн цуваа”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг Монголын хөгжмийн алтан сан хөмрөгт багтсан бүтээлүүд амьд хөгжим, амьд дуугаралттайгаар эгшиглэж, үе үеийн дурсамжийг сэргээх онцгой үдэш болох юм.

Энэхүү тоглолт нь зөвхөн нэг хамтлагийн ойг тэмдэглэх төдий бус Монголын эстрадын дуу хөгжмийн хөгжлийн түүх, үе үеийн сонсогчдын дурсамжийг нэгэн дор нэгтгэсэн урлагийн томоохон хэмжээний арга хэмжээ юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.