- В 2026 году вступительные экзамены (ЭШ) прошли 25-28 июня.
- Всего зарегистрировалось 49 014 человек.
- 194 абитуриента по всей стране набрали 800 баллов.
- По математике 43 человека набрали 800 баллов, по обществознанию 47, по английскому 36.
- Поступило 6 032 запроса на зачет международных экзаменов.
2026 оны Элсэлтийн Шалгалт(ЭШ) зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулагдлаа.
Шалгалтад нийт 49,014 хүн бүртгүүлснээс хамгийн өндөр ирцтэй нь математик, монгол хэл, нийгэм судлал байсан бол түүх, орос хэлний шалгалт хамгийн бага ирцтэй байжээ. Тухайн шалгуулагч ЭШ-д хэдэн хичээлээр бүртгүүлэх, бүртгүүлсэн ч шалгалтаа өгөх эсэх нь өөрсдийнх нь эрх учраас зарим шалгалтын ирц 90 хувь хүрээгүй гэдгийг Боловсролын Яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат энэ үеэр тайлбарлав.
Дүн амжилтын тухайд улсын хэмжээнд 194 шалгуулагч 800 оноо авсан нь өмнөх жилээс нэлээд өссөн үзүүлэлт юм. Энэ нь нэгдүгээрт хүүхдүүдийн чармайлт, хүчин зүтгэлийн үр дүн бөгөөд хоёрдугаарт энэ жил өмнөх оноос олон шалгуулагч хамрагдсантай холбоотойг Боловсролын Яамнаас тодотгосон.
Тухайлбал математикийн хичээлээр 43, нийгэм судлалаар 47, англи хэл дээр 36 шалгуулагч 800 оноо авсан байна.
Түүнчлэн олон улсын шалгалтын оноогоо ЭШ-ын дүнд дүйцүүлэх 6,032 хүсэлт ирснийг харгалзах шалгалтынх нь дүнд дүйцүүлж, баталгаажуулжээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх