Тухайлбал Унгарын OTP банкны төлөөлөл, Европын хөрөнгө оруулалтын удирдлагын компани Alpac Capital-ийн төлөөлөгчид, “Phillip Capital” группийн нэг хэсэг болох “Phillip Capital Management (S) Ltd” хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгчид, "Kuai Kuai Belt and Road Holdings PTE" ХХК, Сингапурт төвтэй "WisdomWin Energy" ХХК, БНХАУ-ын Бээжин хотын "Чайнагаз Сенкрейт Технологи" ХХК, БНХАУ-ын Шэньжэнь хотын худалдааны танхимын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Гадаадын хөрөнгө оруулагч, зочид төлөөлөгчдөд зориулан манай улсын Засгийн газрын гишүүд “Unlock the Mongolian economy” сэдвийн хүрээнд Монголын эрх зүй, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулж байгаа юм. Мөн түүнчлэн нийт 545 сая ам.долларын төслийн хөрөнгө оруулалтын зургаан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт талууд гарын үсэг зурсан талаар Засгийн газраас мэдээлэв.
ФОТО:
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх