- Билеты на открытие и закрытие Наадама продаются по 150 000 тугриков
- Продажа начинается 1 июля в 07:00 на сайте enaadam.mn
- Парковка для автомобилей стоит от 20 000 до 200 000 тугриков
- Один пользователь может купить не более 2 билетов
- Время на оплату после выбора места — 1 час
Үндэсний их баяр наадмын нээлтийг долоодугаар сарын 11-нд дахин толилуулдаг. Энэ хүрээнд долоодугаар сарын 11-ний оройн 21:00 цагт болох баяр наадмын нээлтийн тоглолтыг enaadam.mn болон ticket.mn сайтаар худалдаална.
Долоодугаар сарын 11, 12-ны нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдах юм. Долоодугаар сарын 11-ний оройн давтан тоглолтын тасалбарыг 50-80 мянган төгрөгөөр худалдана. Автомашины долоон төрлийн зогсоолыг 20-200 мянган төгрөгөөр enaadam.mn сайтаар худалдахаар болжээ.
Наадмын тасалбарыг цахимаар худалдан авахад анхаарах зүйлс
Бүртгүүлэх, нэвтрэх
- Тасалбар авахаас өмнө Enaadam.mn-д заавал урьдчилан бүртгэлээ үүсгэнэ үү. /Жич: утасны дугаар, гэрийн хаягийн бүртгэлийг хийлгэсэн байх./
- Enaadam.mn-д нэвтрэх үйлдэл хийхэд таны утасны дугаарт баталгаажуулах мессеж ирэхгүй удах тохиолдол нь олон хэрэглэгч зэрэг нэвтрэх үйлдэл хийснээр үүрэн холбооны оператор компаниудад ачаалал үүссэнтэй холбоотой тул түр хүлээхийг зөвлөж байна.
- Хэрэглэгчдийн хандалт хэт ихэссэн тохиолдолд вэб сайт удаашрах, саатах магадлалтай. Тус тохиолдолд бид яаралтай арга хэмжээ авч хамтран ажиллана.
Захиалга хийх, баталгаажуулах
- 2026 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн тасалбаруудыг хамтад нь борлуулах бөгөөд 1 хэрэглэгч хамгийн ихдээ 2 ширхэг тасалбар авах боломжтой.
- Системийн ачааллыг тэнцвэржүүлэх, зөв зохистой ажиллуулах зорилгоор 30-60 секунд тутамд суудлын мэдээллийг шинэчлэн харуулна. Иймд тухайн суудал 30-60 секундийн хооронд идэвхтэй харагдаж буй боловч захиалагдсан байх боломжтой болохыг анхаарна уу.
- Байршил сайтай суудлыг олон хэрэглэгч нэгэн зэрэг сонгож сагслах магадлалтай тул таныг сонголт хийж байх үед тухайн суудал идэвхтэй харагдах хэдий ч "Суудлыг аль хэдийн захиалсан байна" гэсэн анхааруулга зааж байвал хамгийн түрүүнд сагслах үйлдлийг гүйцэтгэсэн хэрэглэгчийн сагсанд нэмэгдсэн байх тул та боломжит бусад суудлаас сонгож захиалгаа үргэлжлүүлээрэй.
- Та 2 суудал амжилттай сагслан төлбөр төлөх хэсэгт шилжсэн тохиолдолд буцаж дахин нэмж суудал сонгох боломжгүй. Тийм оролдлого хийх үед "Нэг хүний захиалах хэмжээ хэтэрсэн байна" гэсэн анхааруулга гарч ирнэ. Энэ тохиолдолд таны нэмж авах оролдлого хийсэн суудлын өнгө өөрчлөгдөх хэдий ч захиалга хийгдэхгүй болно.
- Хэрэв та сагсалсан суудлаа устгавал дахин сонгож сагслах боломжтой. Энэ хугацаанд таны суудлыг өөр хэрэглэгч захиалах боломжтойг анхаарна уу.
Төлбөр төлөх
- Хэрэглэгч та суудал сонгосноос хойш төлбөрөө төлж захиалгаа баталгаажуулан дуусгах хүртэл 1 цагийн хугацаа танд олгогдоно. Хэрэв уг хугацаанд багтаан захиалгаа баталгаажуулж чадаагүй тохиолдолд таны захиалга автоматаар цуцлагдан сонгогдсон суудлууд эргэн идэвхтэй болохыг анхаарна уу.
- Тасалбарын төлбөр төлөх хугацаа 1 цагийн хугацаатай байх тул та яаралгүй төлбөрөө төлснөөр банк болон төлбөрийн системд ачаалал нэмэхгүй, enaadam.mn вэбсайт хэвийн ажиллах боломжтой.
- Захиалгын хугацаа дууссанаас хойш төлбөр төлсөн тохиолдолд захиалга амжилтгүй болно. Таны төлсөн төлбөрийг ажлын 4 хоногт буцаан олгох тул хэрэглэгч та захиалга баталгаажуулах хугацаандаа багтаан төлбөрөө хийгээрэй.
- Зарим төлбөр тооцоо, банкны систем төлбөр төлсөн мэдээллийг хүлээн авч, хариу мэдээлэл систем руу илгээх явцад ачаалал үүсэж, амжилттай төлбөр төлөгдсөн мэдээлэл ирэхгүй байх тохиолдол гарч болзошгүй тул тухайн үед бусад банк болон төлбөрийн хэрэгслүүдээс сонгож захиалгаа баталгаажуулаарай. Таны давхар шилжүүлсэн төлбөрийг ажлын 4 хоногт багтаан буцаан олгох болно.
- Баталгаажсан захиалгын тасалбарыг буцаах, солих боломжгүйг анхаарна уу.
Хүргэлт
- Тасалбар, авто зогсоолын зөвшөөрлийг 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 10-ны өдрийн дотор “Монгол шуудан” ХК нь хэрэглэгчийн Enaadam.mn-д бүртгэлтэй хаягт хүргэх болон шуудангийн салбаруудаар түгээж үйлчилнэ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх