“Трансвест Монголиа” ХХК нь 2009 онд Япон улсын “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер, Япон улсын “Sumitomo Corporation” хөрөнгө оруулалттай, Канад улсын “SMS Equipment” компанийн салбар компани бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн 17 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.
Бид уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулан, харилцагч нартаа найдвартай үйлчилгээг үзүүлсээр ирсээр 2014 оноос тасралтгүй 12 дахь жилдээ Монгол Улсын ТОП 100-н аж ахуйн нэгжээр шалгарсан.
Манай компани нь бизнесийн өсөлт хөгжлийн хамт байгууллагын соёлоо мөн чухалчлан үздэг. Үүний тод илрэл нь бид компанийн ажилтан бүр болон тэдний гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор хангамж, хөнгөлөлт, хүүхэд хамгааллын чиглэлд олон төрлийн бодлого, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлдэг.
Түүнчлэн бид ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралгүй хөгжүүлэхэд анхаарч, ажлын болон байгууллагын орчноо тогтмол сайжруулж ирсний үр дүнд олон улсын жишиг “Ажиллахад Таатай Байгууллага” -аар 4 дэх удаагаа шалгараад байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх