Иргэд өнөө өглөө цаг 07:00 болохтой зэрэгцэн дээрх сайтад нэвтэрч тасалбараа авах гэтэл ихэнх суудал түгжигдсэн, зарагдсан гэх төлөвүүдтэй харагдаж, зарим нь суудлаа сонгоод төлбөрөө хийх гэтэл амжилтгүй болсон зэргээр санал гомдлоо олон нийтийн сүлжээнд бичсээр байна.

Уг нь долоодугаар сарын 11, 12-ны нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдах байсан бөгөөд нэг хүн хамгийн ихдээ хоёр тасалбар авах боломжтой гэж албаныхан мэдээлсэн. Мөн системийн ачааллыг тэнцвэржүүлэх, зөв зохистой ажиллуулах зорилгоор 30-60 секунд тутамд суудлын мэдээллийг шинэчлэн харуулна гэж байв. Гэвч үндсэндээ тасалбарууд 4-6 минутын дотор бүрэн зарагдаж дууссан байсныг иргэд бичжээ.