- Председатель Национального паралимпийского комитета Республики Корея Чун Чжин Ван посетил Монголию с официальным визитом с 30 июня по 3 июля.
- Делегацию принял член Великого Государственного Хурала Монголии О.Саранчулуун, который выразил благодарность за поддержку параспорта в Монголии.
- Стороны обсудили политику социальной защиты и создания доступной среды для людей с инвалидностью, а также обменялись опытом в области законодательства.
- Отмечены результаты совместных проектов, включая расширение участия монгольских спортсменов в международных соревнованиях и развитие зимних паравидов спорта.
- Обсуждались планы по долгосрочному развитию зимнего параспорта, продолжению Dream Program, организации совместных сборов в Инчхоне и обмену тренерами.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн О.Саранчулуун төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тэрээр өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Монголын пара спортын хөгжилд тогтвортой дэмжлэг үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Солонгосын үндэсний паралимпын хороонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.
Мөн талууд БНСУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хүртээмжтэй орчин бүрдүүлэх бодлого, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүүхэд, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй саадгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй эрх зүйн зохицуулалт, төрийн бодлогын сайн туршлагын талаар санал солилцлоо. УИХ-ын гишүүн О.Саранчулуун цаашид төрийн өмчийн барилга байгууламжийн хүртээмжийн стандартын хэрэгжилтийг сайжруулах, пара спортын бэлтгэл сургуулалтын орчин, нөхцөлийг сайжруулах асуудлаар Монголын үндэсний паралимпын хороотой нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Үүний дараа төлөөлөгчид МҮПХ-ны ажлын албанд зочилж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын хөгжлийн чиглэлийн талаар албан уулзалт хийв.
Уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хамтарсан төслүүдийн үр дүнг онцлон дүгнэсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Монголын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох боломж өргөжин, өвлийн пара спортын хөгжлийн суурь тавигдсаныг тэмдэглэлээ. Түүнчлэн Мөрөөдлийн хөтөлбөр (Dream Program)-т хамрагдсан өсвөрийн тамирчдаас Өвлийн паралимпын наадамд өрсөлдсөн тамирчид төрөн гарсан нь хамтын ажиллагааны бодит үр дүн болсныг онцлов.
Мөн энэ үеэр өвлийн пара спортыг урт хугацаанд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр боловсруулах, Мөрөөдлийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх болон өсвөрийн болон залуу тамирчдыг жил бүр хамруулах, Монгол Улсад өвлийн пара спортоор хамтарсан бэлтгэл цугларалтыг зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.
Төлөөлөгчид мөн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, дасгалжуулагч, ангилал тогтоогч, спортын шинжлэх ухаан, тамирчны гүйцэтгэлийн дүн шинжилгээ, хүчний болон бие бялдрын ерөнхий бэлтгэлийн дасгалжуулагч, мэргэжилтнийг мэргэшүүлэх болон богино хугацааны сургалтад хамруулах боломжийг хамтран судлахаар санал нэгдэв.
Энэхүү айлчлал нь Монгол, Солонгосын Үндэсний Паралимпын Хороодын олон жилийн стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, хоёр улсын пара спортын хөгжил, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр амжилтын спортын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх