КОРОТКО
- В ближайшие дни в Говь-Алтай и Баянхонгор температура превысит +40°C
- В большинстве западных и гобийских аймаков ожидается +35°C
- Рекомендации по защите от жары: пить воду, избегать солнца, использовать кондиционеры
Өчигдөр өдөр /2026.06.30/ Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар халж +30...+36 градус, Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байсан байна.
ЦУОШГ
Зөвлөмж
Хэт халуунаас өөрийгөө хамгаалахын тулд сэрүүн, чийглэг байхыг чухалчил. Сэрүүцүүлэгчтэй газар байж, хөнгөн, сул хувцас өмсөж, их хэмжээний ууж, ачаалал ихтэй дасгал хөдөлгөөнийг хязгаарлаарай. Мөн хэт халуунд эмзэг бүлгийн хүмүүстээ анхаарал тавьж, халуунаас үүдэлтэй өвчний шинж тэмдгийг анхаарч үзээрэй.
- Аль болох сэрүүн газар байх. Өглөөнөөс нар жаргах хүртэл хөшгөө хаагаарай. Харин нар жаргаж сэрүүн ормогц цонхоо нээж агаар оруулаарай.
- Дотор дулааныг багасгах. Зуух болон бусад дулаан ялгаруулдаг цахилгаан хэрэгслийг ашиглахыг хязгаарлах. Учир нь тэндээс байнга дулаан ялгарч байдаг.
- Агааржуулагч, сэнс хэрэглэх. Гэр, номын сан, худалдааны төв гэх мэт агааржуулалттай газруудад цагийг өнгөрөө. Сэнс нь агаарыг эргэлтэд оруулснаар хөргөх боловч өндөр температурт үр дүнтэй биш гэдгийг санаарай.
- Шингэн зүйл уух. Ус уух нь хамгийн тохиромжтой. Согтууруулах ундаа, кофеин, чихэрлэг ундаа хэрэглэхээс зайлсхий. Эдгээр нь таны шингэнийг алдагдуулдаг.
- Гаднах үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Ялангуяа гадаа ажилладаг хүмүүс нарны малгай өмсөж, ус сайн ууж ажлын дундуур заавал завсарлаж сүүдэрт суух, эсвэл агааржуулагчтай орчинд хэсэг амрах хэрэгтэй. Хэрэв та гадаа үйл ажиллагаанд зайлшгүй оролцох шаардлагатай бол сэрүүн цагт (өглөө эрт эсвэл орой) хийгээрэй.
- Цайвар өнгөтэй, сул хувцас, өргөн хүрээтэй малгай, нарнаас хамгаалах тос хэрэглэх нь чухал.
- Хүнд хөлрөх, сулрах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн яаралтай тусламж дуудаарай.
- Өндөр настан, бага насны хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүс халуунаас шалтгаалсан өвчинд илүү өртөмтгий байдаг тул тэдэнд анхаарал хандуулах нь зүйтэй.
Эх сурвалж: ikon.mn
Материал обработан с использованием ИИ
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх