- Полиция будет осуществлять круглосуточный контроль во время трехдневного музыкального фестиваля Playtime.
- Ремонтные работы на автодороге Улаанбаатар-Өндөрхаан начались в районе Налайх.
- Главное управление полиции рекомендовало организаторам обеспечить высокий уровень безопасности и охраны.
- Гражданам рекомендовано избегать поездок в ночное время и соблюдать осторожность на дорогах.
- Фестиваль Playtime начинается сегодня в районе Налайх.
“Улаанбаатар-Өндөрхаан” чиглэлийн авто замын засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Налайх дүүрэгт зам засварын ажил өрнөж буй. Тиймээс “Playtime” хөгжмийн фестивалийг зорин ирэгсдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн Цагдаагийн Алба, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 24 цагийн хяналт тавихаар болсон байна.
Мөн зохион байгуулагч байгууллагад иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтэд тулгуурлан Цагдаагийн Ерөнхий Газраас аюулгүй байдлыг хангах, харуул, хамгаалалт, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлгахад анхаарахыг зөвлөж, мэдэгдэл хүргүүлжээ.
“Playtime” хөгжмийн фестиваль нь гурван өдрийн турш болох учраас иргэд хол замд шөнө оройн цагаар аль болох зорчихгүй байх, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Налайх дүүрэгт “Playtime” хөгжмийн фестиваль өнөөдөр эхэлнэ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх