Улаанбаатар хотод шөнийн 04:00 цагаас усархаг бороо орж эхэлжээ.
Онцгой байдлын байгууллагаас тодруулснаар өнөөдөр өглөө 06:50 цагийн байдлаар нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай, барилгын зоорийн давхар руу ус орсон 13 удаагийн дуудлага, мэдээлэл иржээ.
Харьяа дүүргийн Онцгой байдлын газраас тухайн газруудад очиж, нөхцөл байдалтай танилцан ажиллаж байгаа бөгөөд хохирол багатай гэв.
Эх сурвалж: ikon.mn