- Президент Монголии наградил 9 депутатов парламента и 2 бывших премьер-министров почетными званиями
- Награждение прошло в закрытом режиме в Государственном дворце в среду
- Среди награжденных: спикер парламента С.Бямбацогт, бывший премьер-министр Сү.Батболд и другие
Шагнал гардуулах үйл ажиллагааг энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагт нээлттэй байдлаар зохион байгуулагдсан. Харин Лхагва гарагт олон нийтэд шууд дамжуулахгүйгээр Төрийн ордонд хаалттай байдлаар нэр бүхий УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайдаар ажиллаж байсан улс төрчид гавьяат цол олгосон байна.
Гавьяат хуульч цолоор:
- УИХ-ын дарга С.Бямбацогт,
- УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин,
- УИХ-ын гишүүн Д.Ганбат нарыг шагнажээ.
Гавьяат эдийн засагч цолоор:
- УИХ-ын гишүүн, шадар сайд Т.Доржханд,
- УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Жавхлан,
- Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Сү.Батболд,
- УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарыг шагнажээ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болормааг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнасан бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Мөнхсайханд Хүний гавьяат эмч, Д.Бум-Очирт Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг тус тус хүртээжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дурдаж буйгаар УИХ-ын гишүүдэд төрийн дээд одон, медаль гардуулжээ. Тодруулбал:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Сангийн сайд З.Мэндсайхан,
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар,
- УИХ-ын гишүүн Х.Жангабыл,
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаа,
- УИХ-ын гишүүн О.Алтангэрэл,
- УИХ-ын гишүүн Г.Ганбаатар,
- УИХ-ын гишүүн Р.Сэддорж,
- УИХ-ын гишүүн Ө.Шижир нарыг шагнасан аж.
Харин УИХ-ын гишүүн О.Саранчулууныг Алтангадас одонгоор, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Сүхбаатарын одонгоор тус тус өгчээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх