Үндэсний их баяр наадмын сурын харваа Урианхай, Буриад, өсвөрийн, үндэсний их сурын харваа гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. Нийт 1,700 орчим харваач үндэсний сурын талбайд хуран цуглаж, цэц мэргэнээ сорьж байна.

Өнөөдөр үндэсний их сурын харваанд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 850 харваач өрсөлдөж байгаа аж.