Дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай тэргүүтэй улсын арслан долоо, улсын гарди тав, улсын заан 16, улсын харцага 25, улсын начин улсын начин 70 бөх улсын наадмын хоёрын даваанд хүч үзэж байна.

Энэ жилийн баяр наадмаар нийт 134 улсын цолтой бөх барилдсанаас нэгийн даваанд

  • улсын харцага Г.Батбаяр,
  • улсын начин Ц.Анхбаяр, 
  • улсын начин Б.Суманчулуун, 
  • улсын начин С.Даваасамбуу,
  • улсын начин Б.Баатарцол,
  • улсын начин Х.Цогтгэрэл нар өвдөг шороодсон байна.

Харцага Г.Батбаяр, начин Б.Баатарцол нар хоцорсон тул учраа бөхийг нь давсанд тооцжээ.