Бороо хур элбэг, уралдааны замын аюулгүй байдлыг хангах үүднээс товлогдсон цагаасаа илт хоцорч буюу 19:00 цагт эхэлсэн юм. Мөн сэрвээний өндрийг хэмжих төхөөрөмж гацсанаас түр саатсан байна. 

Их насанд 250 гаруй морь уралдсанаас

  • Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Халтар хээр морь улсад хоёр дахиа түрүүлснээр "Түмэн эх" болсон бол
  • Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, уяач Г.Чинзоригийн Дөлгөөн ногоон морь удаалж,
  • Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, улсын алдарт уяач Г.Даваадалайгийн Саарал морь айргийн гуравт,
  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Э.Бат-Эрдэнийн Хүрэн морь дөрөвт,
  • Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Нямноровын Мөнхийн Бор морь айргийн тавд орлоо.

ФОТО