Арав давж түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Таван Хан" дэвжээ, "Алдар" спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК-ийн бөх улсын арслан Б.Орхонбаярт Ерөнхийлөгчийн зарлигаар ДАЯН АВАРГА цол олголоо.

Харин ес давж үзүүрлэсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Аврагч" спорт хорооны бөх, улсын заан Б.Бат-Өлзийд УЛСЫН АРСЛАН цол олголоо.

Даян аварга Б.Орхонбаяр энэ жилийн наадмын нэгийн даваанд залуу бөх Б.Билгүүнийг, хоёрын даваанд сумын заан Н.Отгонцоожийг, гурвын даваанд аймгийн начин Б.Батжаргалыг, дөрвийн даваанд аймгийн заан О.Доржсамбууг, тавын даваанд улсын харцага Д.Бат-Эрдэнийг, зургаагийн даваанд аймгийн арслан Х.Наранбаярыг, долоогийн даваанд улсын начин Б.Түвшинтөгсийг, наймын даваанд аймгийн начин Б.Сундуйжавыг, есийн даваанд улсын заан М.Лхагвагэрэлийг, арвын даваанд улсын заан Б.Бат-Өлзийг тус тус давж түрүүллээ.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав