Тус олимпиадад 90 гаруй улсын 1,000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

ОУ-ын химийн олимпиад нь 2 үе шаттай явагддаг.

  • Онолын хэсэг - 9 бодлого /5 цаг/
  • Туршилтын хэсэг - 3 даалгавар /5 цаг/

Оролцогчид 9 бодлого, 3 даалгаврыг 10 цагийн турш гүйцэтгэж, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, оюун ухаанаа сорин өрсөлддөг.

МӨНГӨН МЕДАЛЬ

  • Б.Мэндбаяр – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
  • М.Одгэрэл – Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

ХҮРЭЛ МЕДАЛЬ

  • Н.Ариунгоо – Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
  • Б.Мөнх-Энэрэл – Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч