- В рамках проекта 'Сэлбэ 20 минуттык хот' планируется построить 113 жилых блоков, из которых 20 будут 12-этажными.
- Завершены каркас и бетонирование первого 12-этажного здания.
- Начаты работы по кладке, инженерным сетям и внутренней отделке.
- Сдача 12-этажных домов запланирована на II квартал следующего года.
- На площадке работают 1474 инженера и техника, около 60 единиц техники.
“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд нийт 113 блок бүхий орон сууцны барилга барихаар төлөвлөөд буй.
Үүнээс 20 блок барилга нь 12 давхар байх бөгөөд эдгээр 20 блокийн хамгийн анхны 12 давхар барилгын үндсэн каркасны болон төмөр бетон цутгалтын ажил бүрэн дуусаж, бүтээн байгуулалтын дараагийн үе шат болох өрлөг, инженерийн шугам сүлжээний угсралт, дотор заслын бэлтгэл ажлуудыг эхлүүлжээ. Тус 12 давхар барилгуудыг ирэх жилийн II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар төслийн талбайд 1,474 инженер, техникийн ажилтан, 60 орчим техниктэйгээр ажиллаж, суурийн болон төмөр бетон хийцийн угсралт, каркас босголт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа бол зарим блок барилгууд нь суурийн шатандаа хэрэгжиж байгаа бол хэд хэдэн барилгын давхрын хийцийн цутгалт, каркасын ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байгааг албаныхан мэдээллээ.
“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь зөвхөн орон сууцны хорооллоос гадна сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага, худалдаа үйлчилгээ, оффисын бүс, спорт, соёл, амралт, чөлөөт цагийн талбай, ногоон байгууламжийг цогцоор нь төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх