Эдгээрээс 26,874 эрэгтэй, 34,115 эмэгтэй байна. 

Визийн ангилал тус бүрээр оршин суугаа иргэдийн тоо:

  • C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 16,443,
  • D-2 ангиллын оюутны визтэй 14,213,
  • D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 5,532,
  • D-10 ангиллын ажил хайгч визтэй 2,321,
  • F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,803,
  • E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,751 иргэн оршин сууж байна.

2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,078 иргэн байгаа нь нийт иргэдийн 23.1 хувийг эзэлж байна.

Үүнээс:

  • C-3 ангиллын визтэй 9,283 иргэн буюу 65.9 хувь,
  • E-9 ангиллын визтэй 1,352 иргэн буюу 9.6 хувь,
  • D-2 ангиллын визтэй 745 иргэн буюу 5.3 хувь,
  • D-4 ангиллын визтэй 640 иргэн буюу 4.5 хувь.
  • G-1 ангиллын визтэй 445 иргэн буюу 3.1 хувийг тус тус эзэлж байна.

Он гарснаас хойш нийт 91,622 иргэн БНСУ-д зорчжээ

2026 оны 3 дугаар сард 16,289 иргэн, 4 дүгээр сард 13,838, 5 дугаар сард 12,574 иргэн, 6 дугаар сард 17,727 иргэн зорчсон бөгөөд он гарснаас хойш нийт 91,622 иргэн БНСУ-д зорчсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 87,075 иргэн зорчсонтой харьцуулахад 5.2 хувиар өссөн байна.

2026 оны 6 дугаар сард 17,727 иргэн зорчсоноос визийн ангилал тус бүрээр зорчсон иргэдийн тоо:

  • C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 14,643,
  • D-2 ангиллын оюутны визтэй 312,
  •  D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 551,
  •  D-10 ангиллын ажил хайгч визтэй 150,
  • E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 107,
  • B-2 дамжин өнгөрөх визтэй 760 иргэн тус тус зорчсон байна.

Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалав. 

Embassy of Mongolia in Seoul