- Г.У. признан виновным в контрабанде психоактивных веществ через границу Монголии.
- Он использовал имя своей матери для получения груза через карго-компанию.
- Суд приговорил его к 8 годам лишения свободы.
- С него взыскано 20,7 млн тугриков в пользу государства за расходы на экстрадицию из Киргизии.
- Всего по делам о наркотиках в суд передано 139 дел в отношении 206 лиц.
Хэргийг тоймлон хүргэвэл:
Г.У нь Бүгд Найрамдах Турк Улсаас төрсөн эхийн нэр дээр “Д...Карго” ачаа, тээврийн газраар дамжуулан 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамин болон делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар”, “мөс” гэх нэршилтэй, нийт 136.6 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 3.3 дахь заалтад (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.У-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн түүнийг Интерполоор эрэн сурвалжилж, Киргиз Улсаас шилжүүлэн авчрахтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас гаргасан зардал 20.7 сая төгрөгийг түүнээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх