1960 оны тавдугаар сарын 8-нд Италийн Травальято хотод мэндэлсэн Франко 1977-1997 он хүртэл 20 жилийн хугацаанд "АС Милан" багийн төлөө 532 тоглолтод оролцохдоо 16 гоол оруулсан юм. Мөн Италийн шигшээ багтаа 1982 оноос хойш 1994 он хүртэл 81 тоглолтод оролцохдоо Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.

Тодруулбал 1982 онд түрүүлсэн бол 1994 онд мөнгө, 1990 онд хүрэл медаль хүртэж байв.

Түүнчлэн "АС Милан" клубийнхээ хамт зургаан удаа Сери А-д түрүүлсэн төдийгүй Сери Б-д хоёр удаа тэргүүлсэн байдаг. Италийн супер цомыг дөрвөн удаа, Аваргуудын лигийн аваргаар гурван удаа тодорсон түүхтэй.

Түүний хийсэн бүтээснийг нь Италийн хөлбөмбөгийн холбоо 2013 онд үнэлж, Алдрын танхимд мөнхөлсөн билээ.

Тэр 2011 онд "Милан клубийн өсвөрийн зуслан Улаанбаатар 2011" төслийн хүрээнд Монголд ирж байсан юм.