Энэ талаар Монголын Ардчилсан Холбооноос дараах тайлбарыг гаргажээ.

ТАЙЛБАР: Сүхбаатар дүүргийн төр захиргааны байгууллага, мэргэжлийн албад тус тус хянан зөвшөөрч түүнчлэн хөрөнгө оруулагчтай тохирсноор Шинэ Дэвшилт Холбоо / ШДХ/ өмчлөлийн барилгаа буулгаж улмаар шинэчлэн барих шаардлагынхаа дагуу Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөг нүүлгэж аюулгүй газарт түр шилжүүлэн байрлуулах хүсэлтээ 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Монголын Ардчилсан Холбоонд 04/2 тоотоор ёсчлон ирүүлсэн юм.

Бид Зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд уран барималч Б.Дэнзэнтэй зөвшилцсөн болно.